АНУ Саудын Арабын 17 иргэнд хориг арга хэмжээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-16 09:57:46
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /NHK/. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Сангийн яам Саудын Арабын 17 иргэнд хориг арга хэмжээ авчээ.


Эдгээр 17 хүний дунд Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы зөвлөх асан Сауд аль-Кахтани байгаа ажээ.


Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт Жамаль Хашоггийн амийг хөнөөх гэмт хэргийг зохион байгуулахад Сауд аль-Кахтани гар бие оролцсон гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдэлдээ дурдсан байна.


Харин АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, “АНУ-д ажиллаж амьдарч байсан сэтгүүлчийн амийг зэрлэгээр хөнөөсөн эдгээр хүн үйлдсэн хэргийнхээ хариуцлагыг үүрэх ёстой” гэж мэдэгджээ.


Мөн тэрбээр, сэлтгүүлчийн амийг хөнөөсөн хэргийн талаархи бүх баримт нотолгоо, үнэн мөнийг ил тод болгохын төлөө АНУ хичээнгүйлэн ажиллах болно гэж мэдэгдэлдээ дурдлаа.


Холбоотой мэдээ