ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-17 10:10:00

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралдаан "Шангри-Ла" зочид буудалд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдөр  "Бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх: ЕАБХАБ-ын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа" болон "Бүс нутагт тулгараад буй эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах ба усны менежмент: олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь" сэдвийн дор хуралдсан.

Харин өнөөдөр 10.00 цагт ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Байнгын хороо хуралдана. Мөн "Ардчилсан институциуд, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, хүйсийн эрх тэгш байдлын хөгжил" сэдвээр гуравдугаар хурлыг явуулах юм.

Гуравдугаар хуралд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн Л.Болд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Улаанбаатар дахь Суурин төлөөлөгч Биата Транкман нар илтгэл хэлэлцүүлэх юм.

Намрын хурлын хаалт 17.30 цагт болох бөгөөд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн Н.Энхболд болон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва нар үг хэлэх юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд