Долоо хоногийн сүүлчээр Баян-Өлгийн ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-21 13:59:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн зарим нутгаар, 24-нөөс 25-нд шилжих шөнө нутгийн ихэнх хэсгээр цас орно гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Энэ үеэр салхины хурд 14-16 м/с-д хүрч ширүүсэж цасан болон шороон шуурга шуурах аж.

Бусад хугацаанд салхи 5-10 м/с, агаарын температур бүх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Харин энэ сарын 25-ны өдрөөс бүх нутгаар хүйтрэх төлөв ажиглагджээ.

Дашрамд хэлэхэд, өнөөдрийн байдлаар тус аймгийн Алтай сумд нэг сантиметр, Булган суманд гурван сантиметр, Сагсай сумын Даян багт есөн сантиметр цастай байна.

Холбоотой мэдээ