Нийтийн эзэмшлийн орон сууцны фасад, дээврийг засварлалаа

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2018-11-21 22:06:24

Дорноговь /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас Сүмбэр сумын нутагт байрлах нийтийн эзэмшлийн орон сууцны гадна фасад, дээвэр засварын ажлыг шат дараалан засварлаж байна.

Энэ удаа Сүмбэр сумын нэгдүгээр баг, радио релейны байр, хувийн байр 10,11 дүгээр байрны гадна фасад, дээврийн засварын ажлыг Сүмбэр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн   115.5 сая төгрөгөөр “Илчит Сансар” ХХК гүйцэтгэснийг улсын комисс хүлээн авлаа.

Сүмбэр суманд өмнөх нийгмийн үед орос ажилтнуудын амьдарч байсан  хуучин угсармал барилгууд олон байдаг бөгөөд зах зээлийн нийгэм эхэлснээр монгол иргэд хувьчлан авсан байдаг аж.

Холбоотой мэдээ