Зарим иргэд бизнесээ орхиж болзошгүйд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-06 17:03:02

НӨАТ-ын тухай хууль жижиг  дэлгүүр хоршоонд дарамт болж, зарим нь бизнесээ орхих бодолтой байна. Харин нэг хэсэг нь зах зээлд борлуулж буй төхөөрөмж өндөр үнэтэйгээс бэрхшээл үүсч байгааг хэлж байгаа юм.

2 сарын 1-29-нд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг  556  татвар төлөгч, иргэн, аж ахуйн нэгжийг хяналт шалгалтанд хамруулахад  80 орчим нь НӨАТ-ын хуулийг мөрдөж байв.

Үлдсэнд нь  албан шаардлага хүргүүлэхэд  50 хувь нь хэвлэгч машин, программ хангамж зэргийг авахаар судалж буйгаа мэдэгдсэн бол нөгөө хэсэг нь дээрх хариултыг өгчээ.

Иймд жижиг худалдаа эрхлэгчид  программ хангамж суурилуулахгүй хамгийн хямд /80 мянга/ машин авсан ч интернетгүй байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд мөн л санхүүгийн бэрхшээл тулгарч байгааг Татварын хэлтсээс ерөнхий газартаа уламжилжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ