Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-25 22:28:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс тунхагласны 94 жилийн ойн өдөр буюу Даваа гарагт бүх нийтээр амрах бөгөөд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

НИТХ-ын тогтоолоор амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хөдөлгөөнд оролцоно гэж заасан. Харин жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны баярыг тэмдэглэн бүх нийтээр амардаг уламжлалтай. Тиймээс иргэд баярын өдөр замын хөдөлгөөнд шинэ дүрмээ биелүүлэн соёлтой оролцохыг ТЦА-наас уриалав.

Холбоотой мэдээ