Баян-Өлгий аймгийн төв болон сумдаас гарах хөдөлгөөнийг хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-25 21:46:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар Баян-Өлгий аймгийн төв, бусад сумдын нутаг дэвсгэрээс гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг энэ сарын 25-ны өдрийн 18:00 цагаас эхлэн түр хаалаа.

Баян-Өлгий аймгийн нийт нутгаар цасан шуурга шуурч, орон нутгийн зам, замын байгууламжаар зорчих боломжгүй аюултай байдал үүссэн тул дээрх шийдвэрийг гаргажээ.

Авто замын хөдөлгөөний хязгаарлалт байгалийн аюултай үзэгдэл намдах хүртэл үргэлжлэх ажээ.  

Холбоотой мэдээ