“SpongeBob” хүүхэлдэйн киног зохион бүтээгч нас баржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМОСКВА. /ТАСС/. “SpongeBob” буюу “Хөвсгөр Боб” цуврал хүүхэлдэйн киног зохион бүтээгч Стивен Хилленберг 57 насандаа таалал төгссөн тухай “Variety” цахим хуудас мэдээлжээ.
Өнгөрсөн оны 3 дугаар сард эмч нар түүнд ALS буюу хажуугийн хатингаралт
хатуурал гэсэн онош тавьжээ.
1999 оноос дэлгэцнээ гарч эхэлсэн “SpongeBob” америкийн цуврал хүүхэлдэйн кино нь 12 бүлэгтэй юм. Энэ
хугацаанд тус хүүхэлдэй кино “Emmy”-н шагналыг 4 удаа хүртэж байжээ. Түүнчлэн Их Британийн “BAFTA
Children's Awards” кино академи,
телевизийн урлагийн шагналыг 2 удаа хүртэж байсан аж.