Цас нэмж орвол Хатгал, Бүрэнтогтох суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-28 22:30:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 16-р хуралдаан болоо. “Тус хуралдаанаар  цаг агаарын төлөв, мал өвөлжилтийн нөхцөл байдлын тухай авч хэлэлцлээ. Тус аймгийн хэмжээнд одоогоор мал өвөлжилт хэвийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид цас нэмж орвол Хатгал, Бүрэнтогтох суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа гэнэ.

Дээрх сумдад 10, 11 саруудад орсон цас хайлж зарим газраараа мөстсөн байгаа аж. 

Мөн хуралдаанаар Хатгал тосгоны 6 дугаар багийн нутаг дэвсгэрт төөрч сураггүй болсон БНХАУ-ын иргэдийг эрж хайхад зарцуулсан зардал, Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн шатах тослох материалын төсөв дууссан тухай, Их-Уул  суманд өнгөрсөн зуны үерийн улмаас үүссэн лаг шаврыг цэвэрлэхэд гарсан зардал зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Холбоотой мэдээ