Сүүлийн 10 жилд анх удаа Сөүл хотоос Умард Солонгос руу галт тэрэг хөдлөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /РИА
Новости/. Сөүл хотоос БНАСАУ-ын чиглэлд сүүлийн арав гаруй жилийн
туршид анх удаа галт тэрэг хөдөлжээ. БНХАУ-тай хил залгаа орших Синыйжу хот
хүртэлх төмөр замын нөхцөл байдлыг хянан шалгахаар БНСУ-ын албаны хүмүүс
болон шинжээчид тус галт тэргээр зорчиж байгаа аж.
БНСУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, тус галт
тэргээр Үндэстнээ нэгтгэх асуудал эрхэлсэн сайд Чо Мён Гюн, Газар нутаг, тээврийн
сайд Ким Хён Ми болон улс төрийн намын төлөөлөгчид зорчиж байгаа аж.
Галт тэргээр зорчих 18 хоногийн хугацаанд шинэчлэх шаардлагатай хэсгүүдийг олж илрүүлэх зорилгоор 1200 км замыг туулах аж.
"Хоёр Солонгосын хил дамнасан гол замуудыг нэгтгэх төсөл нь Солонгосын хойг дахь хагарлыг цаашид даван туулахад чиглэгдсэн юм” хэмээн Үндэстнээ нэгтгэх асуудал эрхэлсэн сайд Чо Мён Гюн мэдэгдсэн байна.
Хамгийн сүүлд 2007 оны 12 дугаар сард хоёр улсын хооронд галт тэрэг явж байжээ.