Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч тогтоол батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-03 15:26:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаанаар Замын-Үүд сумаас аймгийн ИТХ-д нөхөн сонгуулиар нэр дэвшиж ялалт байгуулсан А.Сүрэнхүүгийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч тогтоол баталллаа.

А.Сүрэнхүү Замын-Үүд сумаас аймгийн ИТХ-д энэ оны 10 дугаар сарын 07-нд болсон нөхөн сонгуулиар МАН-аас  ялалт байгуулж сонгогдсон. Ингэснээр тус аймгийн ИТХ 31 суудалтай болж 100 хувийн төлөөлөл бүрдэж байгаа юм.

Сонгогдсон төлөөлөгчид нь өөр ажилд шилжсэн, төрийн алба хаагч болсон зэрэг тодорхой шалтгааны улмаас Дорноговь аймагт аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг өнгөрөгч  аравдугаар сарын 07-нд зохион байгуулж байсан.

Холбоотой мэдээ