Шуурганаар байшингийн дээвэр хуурч, айлын гэр нурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-07 16:32:38

Өнгөрөгч долоо хоногт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Дорноговь аймгийн  Улаанбадрах сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны дээвэр, багш ажилчдын орон сууцны барилгын дээвэр, сумын ЗДТГ-ын ажилчдын орон сууцны барилгын дээвэр, Сайхандулаан сумын ЗДТГ-ын дээвэр, Сайншанд сумын долдугаар цэцэрлэгийн төмөр дээвэр, 78 айлын орон сууцны барилгын дээврийн хар цаас хуурч, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн агуулахын дээвэр хуурч эвдэрсэн байна.

Мөн  Мандах сумын 1 дүгээр багийн малчин Л.Чулуунбаатарын таван ханатай гэр, гуравдугаар багийн малчин Б. Нарангэрэлийн таван ханатай гэр, хоёрдугаар багийн малчин С.Эрдэнэбаярын таван ханатай гэр, Б.Банзрагчийн таван ханатай гэр, Сайхандулаан сумын 1 дүгээр багийн малчин Н.Баттулгын таван ханатай гэр салхинд нурж эвдэрсэн аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ