Нийгмийн ажилтнууд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-06 11:34:30
Ховд/МОНЦАМЭ/  Ховд аймгийн Гэр бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газраас өчигдөр эхлүүлсэн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд ЕБС-иудын нийгмийн ажилтнууд нэгдлээ.

Аймгийн төвийн Ерөнхий боловсролын 7 сургууль, Хөгжил Политехник коллежийн нийгмийн ажилтнуудтай аяныг санаачилагчид ажил хэргийн уулзалт хийж гэр бүл, хүүхдийн нөхцөл байдлыг танилцуулж цаашид авах арга хэмжээг эрчимжүүлэх талаар чиглэл өглөө.

Үүнд

- Зарим эрчүүд охид эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэг үйлдсээр байгаа

-Хүчирхийллийг хэвийн үзэгдэл болтол нь дассан нийгмийн сэтгэл зүйг өөрчилж хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх

-Хохирогч охид эмэгтэйчүүдийн эрүүл, аюулгүй амьдрах наад захын үндсэн эрх зөрчигдөж байгаа тул Эцэг эхчүүд Багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, эрх нь зөрчигдсөн хүүхдийг дагнасан үйлчилгээгээр хангах, хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээнд холбон зуучилж хариу үйлчилгээ үзүүлэх чиглэл өглөө.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг нэгдмэл зорилготойгоор “Эерэг болгоё, Харилцаа, хандлага, үйлдэл” уриан дор тэмдэглэж байна. Хүн бүрийн аюулгүй байдлыг хангах, эрх эрх чөлөөгөө хамгаалах, үүрэг амлалтаа биелүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах, хүчирхийллийн нуугдмал, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүхэн дуугарч эхлэхийг уриалах, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох алхам хийх, санаачлагыг дэмжих зорилго бүхий тус аяныг дэлхийн 180 гаруй оронд тэмдэглэдэг. Монгол Улс 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор тэмдэглэж ирсэн байна.

Холбоотой мэдээ