Хилийн торыг хэсэгчлэн шинэчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-12-06 16:09:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хилийн хэсгийн өргөст утсан торыг стандартын шаардлагад нийцүүлэн шинэчлэх ажлыг улс болон орон нутгийн төсвөөр үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байдаг. Үүний хүрээнд хилийн 0146, 0184 дүгээр ангийн хилчид өөрсдийн нөөц боломжийг ашиглан хилийн тороо хэсэгчлэн засварлаж, шинэчилжээ.

Хилийн 0146 дугаар ангийн хариуцсан хэсэг буюу 1046-1050 дугаар тэмдэгтийн хооронд зургаан километр газрын инженерийн торон саадыг сэргээн засварласан байна. Харин 0184 дүгээр ангийн инженерийн бүлэг Наран сумын иргэдтэй хамтран хилийн дугаар заставын хоёр километр 885 метр газарт нийт 577 шон суулгаж, 100 метр газрын торыг арван эгнээгээр, үлдсэн хэсгийг зургаан эгнээгээр хэрээстэй татаж шинэчилжээ.

Холбоотой мэдээ