Хот хоорондын зорчигч тээвэрлэгчдийн өвлийн бэлэн байдлыг шалгав

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-12-06 16:53:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Авто тээврийн үндэсний төвөөс улс, хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгчдийн өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг байгуулж, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн зорчигч тээврийн төвд ажиллав.Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 61 ААН байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал болон онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд зайлшгүй байх шаардлагатай тоноглол, хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Ийнхүү газар дээр нь шалгаж, гарч буй зөрчил дутагдлыг арилгуулахаас гадна тухайн тээврийн хэрэгсэл, жолооч нарын харьяалагдах аж ахуй нэгжүүдэд үүрэг чиглэл өгч, цаашид техникийн бэлэн байдлыг хангуулж, иргэд зорчигчдод сааталгүй үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг санууллаа.

Холбоотой мэдээ