УИХ-ыг тарахыг шаардан өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.mn
2018-12-06 17:03:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөний гишүүд маргааш тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.

Тус хөдөлгөөн УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцож, УИХ-ыг тараах шаардлага хүргүүлсэн бөгөөд хариу ирэх хүртэл буюу энэ сарын 14-16-ны хооронд Сүхбаатарын талбайд суулт хийж байв. Шаардлагын хариуд тодорхой хүмүүсийг намаас хөөнө, хариуцлага тооцно гэж МАН, УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийг хүртэл хуурсан. Жирийн иргэн гар утас хулгайлсны төлөө ял эдэлдэг байтал, улсын мөнгийг хэдэн тэрбумаар нь хуваан авсан төрийн өндөр албан тушаалтнууд ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байгааг тэд хэлж байв. Тиймээс УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцож, тэдний эрхийг түдгэлзүүлэх хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.

Холбоотой мэдээ