Эрүүл ахуйн гурван дадал аяны хүрээнд соёлч өрх, байгууллага шалгаруулав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-12-06 22:07:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт орчны бохирдлыг багасгах, тохижилт ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх чиглэлээр Мөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, төсөвт байгууллагууд, иргэдийн дунд эрүүл ахуйн “Гурван дадал аян”-ыг өрнүүлж “Соёлч өрх” “Соёлч байгууллага”-ыг шалгаруулав.

Аяны хүрээнд айл өрхүүд болон байгууллагууд ундны усны саваа өөрчилж, хогоо ангилан ялгах савтай болсон, бие засах газрын ариун цэврийг сайжруулсан зэрэг олон үр дүн гарчээ. Мөрөн сумын 28 айл өрх “Соёлч өрхөөр” шалгарсан бол, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар, Энэрэл өрхийн эрүүл мэндийн төв, Хөвсгөл-Эрчим хүч ХХК, Хөх сувд хүүхдийн 1-дүгээр цэцэрлэг зэрэг байгууллагууд “Соёлч байгууллагаар” шалгарчээ.


Мөн Мөрөн сумын Засаг даргын тамгын газар Эрүүл ахуйн гурван дадал аяныг үр бүтээлтэй идэвх санаачлагатай зохион байгуулж 23 сумдаас шалгаран аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын нэрэмжит “Шилдэг сум” шагналыг хүртлээ.

Холбоотой мэдээ