Улсын төсвөөс аймгийн төсөвт 12 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-12 15:49:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаанаар аймгийн 2019 оны төсөвт төвлөрүүлэх орлогыг 9.962.554.3 мянган  төгрөгөөр баталлаа.

Мөн ирэх жилд аймгийн төсвөөс зарцуулах зарлагын нийт хэмжээг 9.709.023.1 мянган төгрөгөөр баталж, ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагуудад төсөв зарцуулах эрхийг олголоо.

2019 онд улсын төсвөөс аймгийн төсөвт 12.438.575.5 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож байгаа бол аймгийн төсвөөс сумын төсөвт 12.947.906.7 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож байна.

Холбоотой мэдээ