Радиогийн хөтлөгч Эквадорын шинэ дэд Ерөнхийлөгч болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-12 13:43:16

МОСКВА. /ТАСС/. Гуаякиль хотын радиогийн хөтлөгч, эдийн засагч Отто Соннехольснер Эквадорын шинэ дэд Ерөнхийлөгч болжээ. Үндэсний ассамблейн хуралдааны үеэр тус шийдвэрийг гаргасан байна.


Эквадорын хуульд зааснаар, дэд Ерөнхийлөгчийн суудал аль нэг шалтгаанаар эзгүй болвол Ерөнхийлөгч тус албан тушаалд сонгогдох 3 хүний нэрийг 15 хоногийн дотор гаргаж, парламентад өргөн барих ёстой аж. Үндэсний ассамблей 94 санал авсан Отто Соннехольснерыг Эквадорын дэд Ерөнхийлөгчөөр томилсон байна.  


Авлигын хэрэгт сэжиглэгдсэн Эквадорын дэд Ерөнхийлөгч  Мария Алехандра Викуньяг албан тушаалаас нь чөлөөлсөн тухай тус улсын Ерөнхийлөгч Ленин Морено энэ сарын эхээр мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ