Мал тооллогыг хянах зохион байгуулагчид орон нутгийг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-12 20:15:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны мал тооллогын ажил 12-р сарын 7-ноос эхэлж орон даяар ид явж байна.

Мал тооллогын 2018 оны ажлын явцыг хянах, шалгах ажлыг зохион байгуулахаар ХХААХҮЯ, Үндэсний статистикийн хороо хамтран ажиллаж байна.

Уг ажлыг зохион байгуулах, хяналт шалгалтаар явах нийт албан хаагчид мал тооллогын зорилго ач холбогдол, маягт ба түүнийг нөхөх заавар, хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулга сургалт саяхан ҮСХ-нд болсон. Сургалтанд хамрагдсан ХХААХҮЯ-ны холбогдох газар, харьяа байгууллагын төлөөлөл аймаг, орон нутагт ажиллахаар мордоод байна.

 

Холбоотой мэдээ