ЗТХЯ-ны нэр барьж виз олгоно гэсэн залиланд өртөхгүй байхыг анхааруулав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2018-12-13 18:07:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-ны нэрийг барьж БНСУ-д зорчих виз олгоно гэсэн хууран мэхлэлтэд өртөхгүй байхыг анхааруулав.

Сүүлийн үед цахим орчинд БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж виз гаргаж өгнө гэх нэрийдлээр ЗТХЯ, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг хуурах, мөнгө авах зэрэг залилангийн шинжтэй үйлдэл гарах эрсдэл бүхий хуурамч мэдээлэл тархсан байна.  Тус яамнаас гадаад албан томилолтоор ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийг авдаггүйг мэдэгдэв.

Иймд цахим орчинд энэ мэт төрийн байгууллага болон нэр бүхий албан тушаалтны нэрийг барьж виз гаргаж өгнө гэх залилангийн хохирогч болохоос сэргийлж,  энэ төрлийн сэжигтэй үйлдлийг харьяаллын дагуу цагдаагийн хэлтэст мэдэгдэхийг анхааруулж байна.

Холбоотой мэдээ