Улаангом политехник коллеж ажиллах хүчний эрэлтэд нийцүүлэн шинэ анги нээнэ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-12-14 10:40:39


   Увс /МОНЦАМЭ/. Улаангом политехник коллежээс аймгийн ЗДТГ болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хамтран барилгын салбарынхны зөвлөлдөх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Улаангом политехник коллежийн барилгын мэргэжлийн багш нар, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн байгууллагуудын төлөөлөл, мэргэжлийн байгууллагуудын ажилтнууд оролцож санал бодлоо солилцлоо. Энэ хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан барилгын салбарын боловсон хүчнийг бэлтгэн гаргах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.

“Манай  коллеж нь зах зээлийн эрэлт хэрэгцээ болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нийцсэн, өндөр ур чадвартай барилгын салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргахыг зорьж байна. Нэг ёсондоо тухайн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид аль хэрэгцээт ажиллах хүчнийг нь бэлтгэж өгөхийг хичээдэг. Мөн барилгын компаниудтай хамтран үйлдвэрлэлийн дадлагыг үр дүнтэй зохион байгуулахаас гадна дутагдалтай байгаа ажиллах хүчнийг бэлтгэн гаргах шинэ ангиудыг нээхээр төлөвлөж байна” хэмээн Улаангом Политехник коллежийн захирал Э.Балжинням хэллээ.

 

Холбоотой мэдээ