Хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлдэг байгууллагаар “Нутгийн үйлс” ХХК тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг “Чанарыг эрхэмлэгч-Хэрэглэгчийн төлөө” өдөрлөг зохион байгуулж 2018 оны чанарыг эрхэмлэгч шилдэг байгууллагуудаа тодрууллаа. Энэ жилийн Завхан аймгийн чанарыг эрхэмлэгч шилдэг байгууллагаар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр орон нутгийн зах зээлд олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Завханбаялаг ХК, “Мөнхөд мандаг” ХХК тус тус шалгарчээ.
Харин “Хэрэглэгчдийн
эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийн “Найдвартай түнш” байгууллагаар “Нутгийн
үйлс” ХХК тодорсон байна. “Чанарыг эрхэмлэгч-Хэрэглэгчийн төлөө”
өдөрлөгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Стандарт хэмжил зүйн
хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хэрэглэгчийн эрх
ашгийг хамгаалах нийгэмлэг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Завхан
аймаг дахь салбар зэрэг төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран зохион
байгуулжээ. Энэ үеэр иргэд компани, хоршоо, үйлчилгээний
газруудын бүтээгдэхүүний чанар, стандартын талаарх мэдээллийг авч аймгийн төвд
үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газруудаас ямар бүтээгдэхүүний чанарын
үнэлгээг хэрхэн яаж авах, чанартай хэрэглээ үйлчилгээг авахын тулд хэрхэн ямар
шаардлага тавих гэхчлэн мэдээллүүдийг авчээ. Өдөрлөгт 130 гаруй иргэн оролцож
стандартын талаарх зөвлөгөө мэдээллээс гадна мэргэжлийн байгууллагуудын
статистиз мэдээллийг авсан байна. Дашрамд Завхан аймаг 2018 онд “Стандарттай
Завхан” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж буй ажээ. Зах зээлд
өрсөлдөж буй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний амжилтанд хүрэх түлхүүрийг
чанар гэж үздэг. Өөрөөр хэлбэл чанар нь баялаг бүтээгчийг хэрэглэгчтэй холбох
итгэлцлийн гүүр болдог хэмээн зохион байгуулагчид мэдээлэв.