Нэг хүн дунджаар 150 мянган төгрөгийн буцаан олголт авна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-12-14 14:35:41

 

Увс /МОНЦАМЭ/. Энэ онд и-баримт бүртгүүлсэн хүн бүрт НӨАТ-ын буцаан олголтыг 2019 оны эхний улиралд багтаан олгох юм байна. Энэ жил нэг хүн дунджаар 150 мянган төгрөгийн буцаан олголт авах урьдчилсан тооцоо гараад байгаа аж.

Буцаан олголттой холбоотойгоор и-баримт системд бүртгүүлсэн хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэл болон овог нэр, гар утас, регистрийн дугаар, имэйл хаяг, дансны дугаараа нягтлан шалгаж, баталгаажуулахыг аймгийн Татварын хэлтсээс анхааруулж байна. И-баримтын бүртгэлд ямар нэгэн тоо, үсэг гэх мэт зөрчил байхгүй бол нийт үнийн дүнгийн буцаан олголт хугацаандаа олгогдох аж. Тухайлбал, үнийн дүн, тоогоо буруу бичих, сугалааны дугаарын эхний үсгүүдийг алдаатай шивэх, хоёр үетэй нэрийг холбож бичих, өөрийн нэр дээр буй хувийн дансаараа бүртгүүлдэггүй зэргээс шалтгаалан буцаан олголт хүртэхэд хүндрэл учруулах тул мэдээллээ шалгаж алдаагаа засах шаардлагатай байна.

2018 онд НӨАТ-ын урамшууллын системд худалдан авалт бүрийнхээ баримтаа бүртгүүлсэн бол нийт үнийн дүнгийнхээ хоёр хувийг буцаан олголт хэлбэрээр авч болно. Харин И-баримт системд бүртгүүлсэн хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэл болон овог нэр, гар утас, регистрийн дугаар, и-мэйл хаяг, дансны дугаараа нягтлан шалгаж, баталгаажуулсанаар он гарсаар эхний улиралдаа багтаж банкин дахь дансаараа дамжуулан мөнгөө авах юм” хэмээн аймгийн Татварын хэлтсийн ажилтан Н.Түмэннасан хэллээ.

Холбоотой мэдээ