Томуугийн дуудлага 4,3 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-15 22:56:05

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлаганд томуу томуу төст өвчин 15,7 хувийг  эзлэж өмнөх долоо хоногоос 4,3 хувиар нэмэгджээ. “Тус аймагт  амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 29 нэгжүүдэд 49 дүгээр долоо хоногт нийт 7521 хүн үйлчлүүлсэний  448  нь томуу томуу төст өвчинтэй нь оношлогдон амбулаторийн үзлэгт 6 хувийг эзлэж өмнөх долоо хоногоос 0,1 хувиар их, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,3 хувиар их, мөн сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 0,3 хувиар бага  гарчээ. Мөрөн суманд амбулаториор 4410 хүн үйлчлүүлсний 4,5 хувь нь томуу томуу төст өвчинтэй гэж оношлогдон , өмнөх 7 хоногоос 1,1 хувиар их  байна. Уушгины үрэвсэл, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт хэвтэгсэдийн дотор 41 буюу 17,1 хувийг  эзэлж, өмнөх долоо хоногоос 11 хувиар их  байгаа бөгөөд өмнөх долоо хоногуудтай харьцуулахад насны бүтцэнд өөрчлөлт ороогүй байна” гэдгийг Эрүүл мэндийн газрын тархвар судлал хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ