УНТЭ-ийн хүндэт дэвтэрт профессор Маурис Слапакыг бичиж алдаршуулав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2018-12-14 16:22:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УНТЭ-ийн хамт олон профессор Маурис Слапакыг тус эмнэлгийн хүндэт дэвтэрт нэрийг нь мөнхөлж алдаршууллаа.

Тэрбээр 2006 онд Монгол Улсад бөөр, элэг шилжүүлэн суулгах багийн эмч нарыг сонгон шалгаруулж, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг үр дүнтэй амжилттай нэвтрүүлэх үйлсэд өөрийн биеэр үлгэрлэсэн, энэ эмчилгээний менежментийг өнөөдрийн зэрэгт хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм.

Профессор Маурис Слапак Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт

Профессор, DHL-ийн захирал Дэвид Аллен нарын санхүүгийн дэмжлэгээр УНТЭ-т Бөөр шилжүүлэн суулгах баг байгуулж, багын 10 гишүүнийг БНХАУ, Тайланд, Англи улсуудад сургаж бэлтгэсэн.

2006 онд УНТЭ-ийн Гемодиализийн төвд Бөөр орлуулах Doreson NHD-B 5 ширхэг шинэ тоног төхөөрөмж хандивласан.

Элэгний багийн хоёр эмчийг Финланд Герман улсуудад элэг шилжүүлэн суулгалтын чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх ажлыг хариуцан зохион байгуулснаар элэг шилжүүлэн суулгах мэс заслын эхлэл суурийг тавилцсан.

2008 онд Урологийн 1 эмчийг Финлянд улсад Бөөрний дурангийн чиглэлээр сургасан.

2009 онд Бөөр орлуулах Гемодиалезийн 20 ширхэг аппарат тус эмнэлэгт хандивлаж гемодиализийн хүртээмжийг нэмэгдүүлсэн.

2013 онд Ариутгалын тасгийг Вакум өрөөтэй болгон тохижуулж шинэ иж бүрдэл тоног төхөөрөмжөөр хангасан.

Тархины үхэлтэй донорын сургалт зохион байгуулж, донорын олдоцыг нэмэгдүүлэхэд анхаарахыг зөвлөж чиглүүлсэн.

2008, 2013, 2018 онд Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын 1, 2, 3-р тоглолтыг удирдан зохион байгуулахад хамтран оролцож удирдаж санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн.

Профессор Маурис Слапакын УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах салбарт эмчилгээний дэвшилтэт технологи, эмчилгээ, сайн санааны хандив тусламж үзүүлж эрүүл мэндийн салбарт үнэлж баршгүй оюун санааны болон хүмүүнлэгийн нигүүлсэнгүй тусламж үзүүлж буйг нь Монголын төр засаг үнэлж төрийн дээд шагнал Найрамдал медаль, Алтангадас зэрэг одон медалиар шагнаж байжээ.



 

Холбоотой мэдээ