АНУ-ын Дотоод хэргийн сайд огцорно

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2018-12-16 15:12:22

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Дотоод хэргийн Райан Зинке энэ оны эцсээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон тухай тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдэв.


Дотоод хэргийн шинэ сайдыг ирэх долоо хоногт томилох бөгөөд Р.Зинке энэхүү албыг хоёр жил орчмын турш хашсан ажээ. Д.Трамп Дотоод хэргийн сайдын огцрох болсон шалтгааны талаар мэдээлээгүй байна.


Харин Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Р.Зинке Дотоод хэргийн сайдын эрх мэдлээ урвуулан ашигласан байж магадгүй ажээ.

Холбоотой мэдээ