Гэмт хэрэг зөрчлийн улмаас1207.5 сая төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-12-18 22:55:30

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээгээр оны эхний 11 сарын байдлаар 279 холбогдогч бүхий 493 гэмт хэрэг гарсны дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 69, өмчлөх эрхийн эсрэг 241, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 38, байгаль хамгаалах журмын эсрэг 15, бусад 30 хэрэг гарсан байна.


Гэмт хэргийн улмаас 23 хүн нас барж, 206 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 1207.5 сая төгрөгийн хохирол учирчээ. Бүртгэгдсэн нийт хэргийн 8.9 хувийг бүлэглэж, 15.6  хувийг согтуугаар үйлдсэн ба зөрчил гаргасан 531 хүнийг албадан саатуулж, 202  хүнийг баривчилсан байна.

Холбоотой мэдээ