Сумдын дарга нарын автомашинд 63 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-18 16:50:25

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2018 онд сумдын ИТХ, ЗДТГ-ын автомашины засвар үйлчилгээнд 63 сая төгрөгийг зарцуулжээ. Мөн улсын төсвийн 12 сая төгрөгийн хөрөнгийн хөрөнгө оруулалтаар Тарагт сумын зургаан багийн Засаг даргыг унаагаар хангасан байна.

Өнгөрсөн жил сумдын ИТХ, ЗДТГ-т зургаан автомашин шинээр худалдаж авахад 225 сая, 15 сумын автомашины засвар, үйлчилгээнд 34.6 сая төгрөгийг зарцуулсан юм.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагаа дахь “Сумдын ИТХ, ЗДТГ-ын материаллаг бааз, ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх” зорилгын хүрээнд энэхүү дэмжлэгийг үзүүлж байна.

Холбоотой мэдээ