53 иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-12-18 22:53:14

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт хувиараа хөдөлмөр эрхлэгч 35-аас дээш насны 53 иргэнд 159.0 сая төгрөгийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг, хувиараа хөдөлмөр эрхлэгч 5 ахмад настанд 15.0 сая.төгрөгийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгосон байна.


Мөн орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцсэн зорилтот төслийг хэрэгжүүлэн 43 иргэнд 300.0 сая төгрөгийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгийг тус тус нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулан олгож, 101 иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж, 67 ажлын байр шинээр бий болсон байна.

Холбоотой мэдээ