“Miss Universe”-ийн тэмцээнд Монголын гоо бүсгүй Д.Долгион амжилттай оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-18 13:24:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг 67 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний финалын шалгаруулалт  Тайланд улсын Бангкок хотноо болж өндөрлөлөө.

Ням гарагт тэргүүн миссээ шалгаруулсан энэ тэмцээнд 94 орны гоо бүсгүй оролцсон. Монголоос оролцсон Д.Долгион монгол хувцасны шилдэгт багтаж байсныг бид өмнө мэдээлсэн.  67 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний титмийн эзнээр Филиппиний мисс Кэтриона Грей тодорлоо. Тэмцээний хоёрдугаар байранд Өмнөд Африкийн Тамарн Грэн, гуравдугаар байранд Венесулийн мисс Гутеррез нар шалгарчээ. 94 орны гоо бүсгүйчүүд оролцсон “Miss Universe 2018” тэмцээний финалын шалгаруулалтад Австрали, АНУ, Канад, Бразил, Их Британи, Унгар зэрэг 20 орны гоо бүсгүйчүүд шалгаран үлджээ. “Miss Universe” тэмцээнд Монголын миссүүд олон  оролцоогүй ч энэхүү тэмцээнд монгол мисс, загвар өмсөгч Д.Долгион дэлхийн гоо бүсгүйчүүдтэй амжилттай өрсөлдлөө.

Энэхүү тэмцээнд оролцсон мисс А.Баярцэцэг шилдэг 11-т үлдэж, Монголын гоо бүсгүйчүүдийн  хувьд түүхэн амжилт үзүүлж байсныг дуулгая. 

Холбоотой мэдээ