Төгөлдөр хуурч С.Одгэрэл Францад тоглолтоо хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-18 15:49:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Франц Улс дахь Монголын ЭСЯ, Булонь-Биянкур хотын захиргаатай хамтран энэ сарын 13-ны өдөр төгөлдөр хуурч С.Одгэрэлийн төгөлдөр хуурын тоглолтыг тус хотын соёлын төвд амжилттай болов.Тоглолтыг  тус хотын захиргаа, хотын зөвлөлийн гишүүд, Франц Улсад суугаа Элчин сайд нар, Францын төрийн байгууллагуудын болон бизнесийн төлөөлөл, монгол судлаачид, хотын оршин суугчид зэрэг 400 орчим үзэгч сонирхов. Арга хэмжээнд Элчин сайд А.Баттөр оролцжээ. Тоглолтын хөтөлбөрт дэлхийн сонгодог бүтээл болон Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлүүдээс төгөлдөр хуур, морин хуур, хийл, виолончель хөгжмийн хосолсон тоглолтыг толилуулав. Монголын сонгодог урлагийн хөгжил, өвөрмөц байдлыг үзүүлсэн энэхүү тоглолт францын үзэгчдэд Монгол Улсыг шинэ өнцгөөс нээн харуулсан арга хэмжээ болж чадсан хэмээн үнэлжээ. Мөн тоглолтын дараа  400 хүний хүлээн авалт хийж, монгол хоолоороо дайлсан байна. 

Холбоотой мэдээ