Өлгий хотод "Төрийн үйлчилгээний цогцолбор барилга" барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-18 17:17:29

            Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий долоон тэрбум төгрөгөөр "Төрийн үйлчилгээний цогцолбор барилга" барихаар болжээ.

            Тэрээр холбогдох санхүүжилт нь ирэх оны төсөвт суусан бөгөөд барилгын ажил нь ирэх хавраас эхлэх юм.

            Тус аймгийн хувьд Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Аудитын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс, Архивын тасаг зэрэг төрийн үйлчилгээний арваад байгууллага түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Дээрх барилга ашиглалтад орсноор өөрийн гэсэн барилгагүй албан байгууллагууд байртай болж, иргэдэд төрийн үйлчилгээ түргэн, шуурхай үзүүлэх боломж бүрдэх ажээ.

Холбоотой мэдээ