АНУ-ын Ерөнхийлөгч Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-12-19 10:26:59

ВАШИНГТОН. /Xinhua/. Ирэх оны нэгдүгээр сард Швейцарын Давос хотноо зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцоно гэж Цагаан ордноос мэдээлэв.


Мягмар гарагт Цагаан ордны хэвлэлийн албаны төлөөлөгч Сара Сандерсийн мэдээлснээр, Д.Трампын хамт АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Худалдааны сайд Уилбур Росс нар Давос хотод хүрэлцэн очих ажээ.


“Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 2019 оны нэгдүгээр сарын 22-25-нд болно” гэж тус чуулга уулзалтын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ