Харшийн сүлд модны наадамд 100 гаруй авьяаслаг хүүхдүүд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-12-24 17:58:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт жил бүр уламжлал болон зохион байгуулдаг харшийн сүлд модны наадам хүүхэд багачуудын дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн  эхэллээ.

Тус наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар Найрамдал цогцолбортой хамтран энэ сарын 20-26-нд зохион байгуулж байгаа юм. Эрхэм хүүхэд багачууддаа цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом, хөтөлбөрт бүжгийн цэнгүүн,баярын зоог, харшийн тоглолт, амтат бэлэг зэргээр үйлчилж хүүхдүүд нэг өдрийн аз жаргалаар дүүрэн өнгөрөөх боломжтой юм.

1981 оноос өнөөг хүртэл 40 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү наадамд тухайн жилд зохиогдсон олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг, орон нутгийн урлагийн авъяаслаг хүүхдүүдийг шалгаруулан оролцуулдгаараа бусад ижил төстэй сүлд модны наадмаас онцлогтой.

Харшийн сүлд модны наадмын зохиолыг МУСТА Б.Отгонбат бичиж, найруулсан бөгөөд энэ удаа “Гахайн гурван тооройны гайхамшгийг бүтээсэн үлгэр” нэртэйгээр тоглож байна. Тоглолтод Улаанбаатар хот, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорноговь, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймгийн 100 гаруй урлагийн авъяаслаг хүүхдүүд уран бүтээлчид оролцож байгаа аж.

Холбоотой мэдээ