"Найрамдал" цогцолборт Харшийн шинэ жил эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/.Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт жил бүр уламжлал болон зохион байгуулдаг харшийн сүлд модны наадам хүүхэд багачуудын дуу хуур, баяр хөөр, бэлгээр дүүрэн эхэллээ. Тус наадам 12 дугаар сарын 20-26-ны өдөр Найрамдал цогцолборт болж байгаа юм.
Хүүхэд багачуудыг цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом, хөтөлбөрт бүжгийн цэнгүүн,баярын зоог, харшийн тоглолт, амтат бэлэг зэргээр дайлан нэгэн өдрийг баяр цэнгэл дүүрэн өнгөрөөж байна. 1981 оноос өнөөдрийг хүртэл 40 дэх жилдээ болж буй энэхүү наадамд олон улсын, үндэсний наадам, уралдаан тэмцээнд амжилт гаргасан аймаг, орон нутгийн урлагийн авъяаслаг хүүхдүүдийг шалгаруулан оролцуулдгаараа онцлогтой. Энэ жилийн хувьд “Гахайн гурван тооройны гайхамшгийг бүтээсэн үлгэр” нэртэйгээр хүүхэд багачуудыг баясгаж байна. Харшийн шинэ жилийн тоглолтод Улаанбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорноговь, Баянхонгор,Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймгийн 100 гаруй урлагийн авъяаслаг хүүхэд уран бүтээлчид оролцож байна.