Лондоны Олимп "хамгийн бохир" наадамд тооцогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2018-12-26 13:29:34
МОСКВА. /Vesti/. Тамирчдад хийсэн сэргээшийн шинжилгээг дахин шалгасны дараа 2012 онд Их Британийн нийслэл Лондон хотод зохион байгуулсан Олимпын наадам “хамгийн бохир” наадамд тооцогджээ.

Шалгалтын явцад хариу нь эерэг гарсан 116 тохиолдлыг илрүүлсэн бөгөөд Лондоны Олимп энэ эргэлзээтэй төрөлд эерэг хариу гарсан 86 тохиолдол илэрч байсан Бээжингийн Олимпыг гүйцэж түрүүлсэн байна.

Inside The Games цахим хуудсанд мэдээлснээр, Лондоны Олимпын наадмын сэргээшийн “цэвэр” байдлыг дахин нягтлахад сэргээшийн эсрэг журмыг зөрчсөн таван тохиолдол хүнд атлетикийн тамирчдаас илэрсэн нь 105 кг хүртэл жинд алтан медаль хүртсэн Украины тамирчин Алексей Торохтий, Беларусийн тамирчин Николай Новиков /85 кг хүртэл жинд 7 дугаар байр/, 56 кг хүртэл жингийн хүрэл медалийн эзэн Азербайжаны хүндийг өргөгч Валентин Христов, Узбекистаны тамирчин Руслан Нурудинов /105 кг хүртэл жингийн 4 дүгээр байр/, Армены тамирчин Мелине Далузян /69 кг хүртэл жинд 14 дүгээр байр/ нар аж.


Холбоотой мэдээ