Булган аймагт малын тоо толгой буурч, цөөн малтай өрхийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-26 16:58:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр 3,3 сая мал тоолуулж, мал сүргийн тоо толгой өмнөх оноос 1,7 хувиар буурлаа гэж аймгийн статистикийн хэлтсээс мэдээллээ.

Тэмээ 15, ямаа 6487 толгойгоор өсч, адуу 17,8, үхэр 28,6, хонь 16,2 мянгаар буурчээ. Сайхан сум адуу, хонь, Хутаг-Өндөр сум үхэр, ямаа, Рашаант сум тэмээний тоогоор аймагтаа тэргүүлсэн байна. Баян-Агт, Бүрэгхангай, Сэлэнгэ, Тэшиг, Хутаг-Өндөрөөс бусад суманд малын тоо өмнөх жилээс буурлаа.

Харин цөөн малтай буюу 200 хүртэлх толгой малтай өрхийн эзлэх хувь өмнөх жилийнхээс өссөн үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээгээр нийт 10680 гаруй өрх мал тоолуулсан аж.

Холбоотой мэдээ