Афганистанд цохилт өгөх үеэр “Лалын улс”-ын нөлөө бүхий босогчийг устгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА./TASS/. АНУ тэргүүтэй эвслийн хүчин Афганистанд агаарын цохилт өгөх үеэр террорист “Лалын улс” бүлэглэлийн гишүүдийн нэг болох Султан Азиз Азамыг устгасан байна. Энэ тухай Pajhwok агентлаг Афганистаны Дотоод хэргийн яамны мэдээллээс иш татан уламжилжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, Азам нь хэт давруу үзэлтнүүдийн эгнээнд хүмүүсийг элсүүлэх ажлыг хариуцдаг байжээ.
Сүүлийн үед тус бүлэглэлийн террористууд Афганистаны зүүн болон өмнөд мужуудад, мөн хойд нутагт байр сууриа эрс бэхжүүлэх болсон байна. Үүнээс гадна, хэт давруу үзэлтнүүдийн зарим бүлэглэлийн хээрийн командлагчид болон гишүүд “Лалын улс” бүлэглэлд үнэнч тангараг өргөх болжээ.