АНУ-ын Конгресс төсөв батлах санал хураалт явуулсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-28 15:54:14
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын хоёр танхим хоёул пүрэв гарагт хуралдсан боловч энэ сарын 22-ноос эхэлсэн “шатдаун” буюу Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолтыг эцэслэн шийдэх ямар ч алхам авсангүй. Төлөөлөгчдийн болон Сенатын танхимын хуралдааныг Конгрессын цахим хуудсаар шууд дамжуулсан байна.

Одоо АНУ-ын хууль тогтоох байгуууллагын хоёр танхим 12 дугаар сарын 31-ний 10 цагт дахин хуралдана. Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт нэгдүгээр сарын 3-нд болох Конгрессын шинэ чуулганы нээлт хүртэл үргэлжилж магадгүй гэж Цагаан ордны санхүү-тамгын газрын дарга Мик Малвэни урьд нь Fox News сувгаар мэдэгджээ.

10 дугаар сарын 1-нээс эхэлсэн 2019 оны санхүүгийн жилийн төсвийг Америкийн хууль тогтоогчид одоог хүртэл батлаагүй байгаа бөгөөд Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намын гишүүдийн хооронд үүссэн санал зөрөлдөөний гол шалтгаан нь Мексиктэй залгаа АНУ-ын хилийн дагуу хана барих асуудал болж байгаа юм.
Холбоотой мэдээ