Монгол, БНХАУ-ын автозамын хилийн боомтууд өнөөдөр амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-12-29 10:58:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНХАУ-ын автозамын хилийн боомтууд өнөөдөр амарна.


“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрт бүх нийтийн тэмдэглэлт баяраар автозамын хилийн боомтуудыг амраахаар тусгасан.  Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өнөөдөр тохиож буй вм. Тиймээс автозамын хилийн боомтууд амарна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.

Холбоотой мэдээ