Шинэ оны босгон дээр төрийн дээд одон гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-31 10:35:00

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан ажил үйлсдээ амжилт гаргасан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасныг гардуулах ёслол Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо боллоо.

Шагналыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Ж.Сайнцог нар энэ сарын 29-ний өдөр гардуулан өглөө. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Г.Лувсанням, М.Нарантуяа, Ш.Цэдэн нарыг, Алтан гадас одонгоор Ө.Адьяахүү, Ч.Алтантуяа, А.Алтанхуяг, С.Баасандорж, Д.Батнасан, Д.Гансүх, Л.Ганхуяг, Ц.Ганцэцэг, Ц.Гидаагааяа, Ж.Дагвасүрэн, Н.Оюунмаа нарын иргэдийг, Цэргийн гавьяаны одонгоор Б.Баярсайхан, Т.Даяндорж нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Н.Амаржаргал, Г.Алтанцэцэг, Д.Баатар, Б.Батмөнх, Л.Буяндэлгэр, Г.Ганболд, Д.Гэндэнжамц, Ш.Даваа, П.Лхагваа нарын иргэдийг, Цэргийн хүндэт медалиар Г.Жавзан, М.Уранчимэг нарыг шагнасныг гардуулан өглөө. Мөн баярын энэ өдрөөр Хүнс, хөдөө аж ахуйн "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр Хилийн цэргийн 0243-р ангийн алба хаагч н.Орхончимэг нар шагнууллаа. 

Холбоотой мэдээ