ХСИС-ийн 800 сонсогч шинэ жилийн эргүүл хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг ая тухтай тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас “Шинэ жил-2018” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан.
Энэхүү арга хэмжээний хүрээнд ЦЕГ-аас ирүүлсэн хамтран ажиллах хүсэлтийн дагуу ХСИС-ийн Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн нийт 800 сонсогч 2018 оны 12 дугаар сарын 25-наас 2019 оны 1 дүгээр сарын 01-ний хооронд хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэлээ. Сонсогчид нийслэлийн зургаан дүүргийн 14 цагдаагийн хэлтэс болон ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын газарт хуваарилагдаж, нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэлээ гэж ХСИС-ийн Соёл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.