Төвбанк инфляцийг найман хувьд тогтворжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2019-01-02 16:55:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ онд инфляцийг дунд хугацаанд 8 хувьд тогтворжуулах зорилттой ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж байна. Тодруулбал эдийн засгийн эрэлтэд түлхүү анхаарч, инфляцийн дарамтгүй бодит өсөлтийг тогтвортой хадгалахад мөнгөний бодлого чиглэж буй юм.

Инфляци өнгөрсөн оны 10 дугаар сард улсын хэмжээнд 6.3 хувь, Улаанбаатарт 6.9 хувь байсан бол өнгөрөгч 11 дүгээр сард 8.1-9.3 хувь болж өссөн.  Улаанбаатар хотын инфляцийг  370 гаруй бүтээгдэхүүний үнийн өсөлтийн харьцаанаас тооцон гаргадаг.  Хотын инфляцийн өсөлтөд хатуу түлш, шатахуун, махны үнийн өсөлт голлон нөлөөлснийг мэргэжилтнүүд тодотгож байна. Өнгөрсөн онд эдийн засаг сэргэсэнтэй холбоотой эрэлтийн шинж чанартай инфляци нэмэгдсэн ч харьцангуй нам дор түвшинд хадгалагдаж байгааг Төвбанкнаас онцолж байна. 

Холбоотой мэдээ