ОБЕГ-аас цахилгаан халаалт ашиглалтын дүрэм мөрдөхийг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-02 17:12:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнгөрөгч онд 398 удаагийн ахуйн гал түймэр бүртгэсэн талаар ОБЕГ-аас мэдээлэв.  Дээрх галын ослын улмаас 18 хүн амь насаа алджээ. Үүний 16 нь том хүн, 3 нь хүүхэд байв.

Иймд сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгахыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Мөн халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хий болон цахилгаанаар ажилладаг зуух ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлахыг зөвлөв. Цахилгааны шөнийн тариф хөнгөлсөн тул гэр, байшиндаа цахилгаан халаалт тавьсан бол түүний ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавартай танилцах, мэргэжлийн хүнээр холболт, монтаж хийлгэж онцгой байдлын байгууллагаас өгдөг заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг сануулав. Түүнчлэн гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн байдлыг хангахаас гадна автомашины мотор болон бусад явах эд ангийг ил галаар халаахгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ