Өнөөдрийн арилжаагаар 13 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2019-01-02 17:21:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 105,638,934 төгрөгийн үнийн дүн бүхий 283,277 ширхэг хувьцаа арилжсанаас 13 компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 9  компанийн хувьцааны ханш буурч 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Хай Би Ойл" ХК-ийн HBO хувьцаа 15 хувиар болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК-ийн JLT хувьцаа 15 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн MCH хувьцаа 8.26 хувиар,  "Айтүүлс" ХК-ийн ITLS хувьцаа 5.17 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 0.94 хувиар өсч, 21669.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,544,907,282,778 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

Холбоотой мэдээ