Баян-Өлгийн 30 мянга орчим иргэн элэгний В, С вирусийн шинжилгээнд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-04 17:37:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын «Элэг бүтэн Монгол» үндэсний хөдөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа элэгний В, С вирусийн шинжилгээнд Баян-Өлгий аймгаас өнгөрсөн сарын 31-ний өдрийн байдлаар 29819 хүн хамрагджээ.

Уг шинжилгээнд тус аймгаас 15-аас дээш насны нийтдээ  65745 хүн хамрагдах ёстойгоос 45,3 хувь нь сумдын Эрүүл мэндийн төвүүд, Өлгий хотын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд очиж шинжилгээгээ ийнхүү өгсөн  байна.

Шинжилгээнд хамрагдсан 916 иргэнээс С вирус, 910 хүнээс В вирус илэрснээс 1101 иргэн вирусээ тоолуулж, 214 иргэн эмчилгээнд хамрагдаж байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ