Цагаан сарын үзэсгэлэн худалдаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-01-05 14:31:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо”-д нээгдээд байна.


Тэгвэл хаана, ямар үзэсгэлэн худалдаа гарах талаарх мэдээллийг багцлан хүргэе.

Энх мэндийн сар шинэ” үзэсгэлэн худалдаа


17 дугаар жарны шарагчин гахай жилийг угтсан "Энх мэндийн сар шинэ" үзэсгэлэн худалдаа энэ сарын 02-06-нд Мишээл экспод болж байна. Үзэсгэлэн худалдаанд үндэсний дээл, малгай, бүс, гутал, хром, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, цагаан идээ, тавгийн идээ, амтат чихэр, шоколад, мах, махан бүтээгдэхүүн, гарын бэлгийн худалдаа, импортын бараа бүтээгдэхүүнийг худалдаж байна.

“Цагаан сар 2019” үзэсгэлэн худалдаа


Сар шинийн баярыг тохиолдуулан “Глобал Ивэнт” компани энэ сарын 12-ноос ирэх сарын гуравны өдрүүдэд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Сар шинийн баярын бэлтгэлийг Улаанбаатар хотод нэгэн цэгт төвлөрүүлэн анхдагч үнээр худалдахаар 500 гаруй үндэсний манлай үйлдвэр, жижиг дунд худалдаа үйлчилгээ эрхлэгчид, 21 аймгийн малчид Хүннү молл”-д цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад бэлэн болжээ.

“Монголын цагаан сар 2019” үзэсгэлэн 


 “АСА ЦИРК” төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 11-нээс ирэх сарын 04-ний өдрүүдэд “Монголын цагаан сар 2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.  


“Ерөөлтэй Цагаан сар-2019”


Шарагчин гахай жилийг угтсан төвийн бүсийн хамгийн том, сар шинийн үзэсгэлэн худалдаа Улаанбаатар паласт болно. Уг үзэсгэлэн энэ сарын 15-наас ирэх сарын 04-нийг хүртэл үргэлжлэх юм. Уг үзэсгэлэн худалдаанд хүнсний манлай үйлдвэрүүд, шилдэг импортлогч байгууллагууд оролцох бөгөөд үндэсний дээл хувцас, тавгийн идээ, ууц, бэлгийн бараа, хөөрөг, даалин гээд сар шинийн баярт хэрэгцээтэй бүхий л бараа бүтээгдэхүүнийг нэг дор худалдах юм байна.

Холбоотой мэдээ