Форталеза хот руу цэргийн албан хаагчдыг илгээжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-01-06 17:31:22

БРАЗИЛИА. /BBC/. Бразилын баруун хойд нутгийн Форталеза хотод гэмт хэрэг, хүчирхийлэл газар авах болсонтой холбогдуулан цэргийн 300 орчим албан хаагчийг тус хот руу илгээсэн байна.


Дэлгүүр, банк болон автобусанд гарч буй халдлагуудыг зогсоохын тулд цэргүүд Форталеза хотод болон Сеара муж даяар эргүүл хийх ажээ. Энэ долоо хоногт олон арван халдлага гарсны дараа Бразилын Хууль зүйн яамнаас энэхүү шийдвэрийг гаргасан байна.


Халдлага үйлдэгсэд ихэнх хэсэг нь гэмт этгээдүүдийн хяналтад орсон орон нутгийн хорих газруудын үйл ажиллагааг чангатгахаар болсоныг эсэргүүцэж буй нь энэ ажээ. Шоронгийн гар утасны сүлжээг хааж, гэмт этгээдүүдийг харьяаллын дагуу тусгаарлахыг зогсоох шийдвэрийг Сеара мужийн хорих газрын удирдлагууд гаргажээ.


Сонгуулийн кампанит ажлын үеэрээ улс даяарх гэмт хэргийн гаралттай тэмцэх амлалт өгсөн, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жаир Болсонару тангараг өргөснөөс хэдхэн хоногийн дараа цэргүүдийг дайчлан байршуулсан байна.

Холбоотой мэдээ