“Татвар-номын анд” аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-01-07 13:04:02

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс аймгийн Номын сантай хамтран “Татвар –номын анд аяныг  энэ оны нэгдүгээр сарын 07-ноос  нэг сарын хугацаатай зарлалаа.

Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад татварын боловсрол олгох, ирээдүйн татвар төлөгчдийн татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх зорилгоор дээрх аяныг зарласан гэж албаныхан мэдээлэв.

Аяны хүрээнд утга зохиолын хэлбэрээр дамжуулж яруу найрагч Р.Батжаргал, зураач Б.Мөнх-Өлзий нарын  бүтээл  дахин хэвлэгдсэнТоодой хүү” комикс номын дээжээс ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын уншлагад зориулан  аймгийн Номын сангийн фондод хандивласан аж.

Мөн бага, дунд ангийн сурагчдад татварын  анхны мэдэгдэхүүн олгох, ирээдүйн татвар төлөгчдийн татвар төлөх сэтгэл зүйг төлөвшүүлэх зорилгоор тус хэлтэс “Тоодой хүү” номыг уншиж, ойлгосноо бусдад хэн сайн түгээх вэ уралдааныг зохион байгуулахаар болов.

Холбоотой мэдээ